Эвент менежмент

Бид аливаа үйл ажиллагаа, арга хэмжээг гүйцэтгэхдээ бүх шат дарааллыг нарийвчлан хянаж, стратеги боловсруулж, зохион бүтээж, хэрэгжүүлдэг.
Бид үйлчлүүлэгчиддээ санаагаа хэрэгжүүлэх, төсвийн зорилтоо биелүүлэх, оролцогчдын хэрэгцээг хангах, ROI-ийг батлах зорилгуудаа биелүүлэхэд туслахаас гадна мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээгээр ханган сэтгэл ханамжтай санаа зовнилгүй арга хэмжээндээ нүүр бардам оролцогчдоо хүлээн авах боломжыг олгоно.

Эвент менежмент үйл ажиллагааны алхамууд

ҮЙЛ ЯВЦЫН ЗУРАГЛАЛ

Эвент үйл ажиллагаа хариуцсан менежер товлосон цагийн дагуу уулзаж ярилцан брэнд өнгө төрх, арга хэмжээний агуулга, зорилгын дагуу үйл явцыг тодорхойлох

ДИЗАЙН БА ТӨЛӨВЛӨГӨӨ

Манай Events & Production баг таны арга хэмжээнд тохирсон дизайн, агуулгыг гарган батлагдсаны дараа ерөнхий төлөвлөгөөг гаргана.

ЭВЕНТ ГҮЙЦЭТГЭЛИЙН АЖИЛ

Таны арга хэмжээг гүйцэтгэхэд бэлтгэгдсэн ханган нийлүүлэгчид болон мэргэжлийн баг хамт олноороо төлөвлөгөөний дагуу ажлыг өө сэвгүй чанартай хийхийг эрхэмлэн ажиллана.

ЭВЕНТ СЭТГЭЛ ХАНАМЖ ҮНЭЛГЭЭ

Гүйцэтгэсэн ажил бүрийг хянаж, оролцогчдын сэтгэл ханамжыг үнэлснээр тухайн арга хэмжээний үнэ цэнэ, ашигт чанарыг тогтоох боломжтой болно.

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ